Ирэх сарын төсвийг урагшлуулан татаж иргэдэд үнэгүй эмийг олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-23 17:12:52

Хөвсгөл аймгийн хэмжээнд 23 суманд болон Мөрөн суманд 7 эмийн сангаар үнэгүй эмийг олгож байгаа боловч энэ сарын хөнгөлөлттэй олгох эмийн төсөв дууссан учраас дараа сарын төсвийг урагшлуулан татаж иргэдэд үнэгүй эмийг өнөөдрөөс олгож эхэллээ.

Сүүлийн үед ханиад томууны дэгдэлт их байгаан улмаас иргэдэд олгож буй үнэгүй эмний санхүүжилт дуусч өнгөрсөн баасан гарагт Мөрөн суманд зөвхөн 2 эмийн сангаар үнэгүй эмийг олгож байсан бол даваа гарагаас эхлэн Эрүүл мэнд нийгмийн даатгалын газартай гэрээтэй 7 эмийн сангаар дахин олгож байна.

Тус аймгийн хэмжээнд жилд иргэдэд хөнгөлөлттэй эмийг олгоход 600 гаран сая төгрөгийг зарцуулдаг бөгөөд энэ оны төсөв батлагдаагүй байгаа учир өмнөх оны журмыг баритлан ажиллаж байгаа ажээ.

Б.Гантуяа   

Холбоотой мэдээ