Гаднын иргэд голдуу удирдах ажил эрхэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-23 13:58:23

Дорнод аймгийн хэмжээнд 1300-гаад гаднын орны иргэн ажил эрхэлж байгаагийн олонх нь инженер техникийн болон удирдах албан тушаал хашиж байна гэсэн судалгаа гарчээ. Харин Монголчуудын ихэвчлэн туслах ажилд хуваарилагддаг.

Өнгөрсөн онд л гэхэд Дорнод аймгийн 19 компани 1258 гадаад ажиллах хүч авсан байна. Ингэхдээ голчлон уул уурхай, газрын тосны чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд гадаад ажилчин авсан байх юм. Үүний 90-95 хувь нь Хятадууд. Угтаа гадаад ажилтнуудын ур чадвар мэдлэгийг Монгол ажилтнуудад сургаж чадавхжуулах талаар гэрээнд тусгасан байдаг ч тэр бүр биелдэггүй нь эндээс харагдаж байна. Ер нь Дорнод аймагт гадаад ажиллах хүч авч ажиллуулж байгаа компаниудын 70 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай. 2016 онд шинээр ажилд зуучлагдсан иргэдийн 50 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажилд орсон байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ