Гадаад харилцааны тухай хуулийн төслийн Ажлын хэсэг хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРХууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын долоон Ажлын хэсэг өнөөдөр хуралдахаар товложээ.
Тухайлбал, Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсэг 13.00 цагт МУИС, ШУТИС, АШУҮИС-ийн байранд ажиллана. Харин Гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг Төрийн ордны “Г” танхимд, Ахмад настны тухай болон Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг 14.00 цагт Нээлттэй сонсголын танхимд хуралдах юм.
Харин Хөгжлийн банкны тухай хуулийн төсөл, Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зөвлөлдөх санал асуулгын болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгүүд 15.00 цагт Төрийн ордонд хуралдах аж.
Ч.Ариунболд