Скаутын холбоо заалны цугларалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-22 14:59:04

Булган аймгийн скаутын холбооны сурагчид "Indoor camp" заалны цугларалт зохион байгууллаа.

Хүүхэд өсвөр үеийхний хөгжил оролцоог дэмжих, скаутын анхан шатны мэдэгдэхүүн олгох, хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор "Булган хангай" МСҮТ-ийн спорт зааланд тус арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээний үеэр хүүхэд өсвөр үеийнхэнд тоглоомын аргыг ашиглан багаар ажиллах чадварт суралцуулах, хөгжөөнт тоглоом, буухиа тэмцээн, танин мэдэхүйн сургалт зэрэг нөлөөллийн ажлууд боллоо.

Энэхүү арга хэмжээг аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх скаутын "Хакуна матата" салаа санаачлан Булган, Хялганат тосгоны нийт 40 орчим хүүхэд, өсвөр үеийхнийг хөгжлийн хөтөлбөрт хамрууллаа. Заалны цугларалт зохион байгуулахад туслалцаа үзүүлэн хамтран ажилласан МСҮТ, ГБХЗХГ, Булган сумын соёлын ордон, скаутын "Мустанг" салааны гишүүн н.Мөнхбаяр, Орхон аймгийн скаутын холбооны хамт олонд баярласан талархсанаа сурагч, өсвөр үеийхэн илэрхийллээ.

                                                                                                                                                                                    П.Батням

Холбоотой мэдээ