Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг хамгаалах үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-22 14:09:54

Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр сумын Засаг дарга, хэлтэс агентлагийн дарга нартай уулзаж эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг хамгаалах үйлчилгээг сажруулах шаардлагатай байгааг анхаарууллаа.

Тухайлбал тус аймгийн хэмжээнд архины хамааралтай 729 өрхөд 940 хүүхэд амьдарч байгаагийн дотор Мөрөн суманд 325, Рашаант суманд 48, Тариалан суманд 51, Жаргалант суманд 55, Чандмань-Өндөр суманд 45 өрх байгаа гэнэ. Орон гэргүй 420 өрхөд 517 хүүхэд байна. Эдгээрээс Улаан-Уул суманд 54, Рашаант суманд 43 байгаа гэнэ.

Мөн эцэг эхээсээ тусдаа 2582 хүүхэд амьдарч байна, бүтэн өнчин 223 хүүхэд байгаа зэрэг тоон үзүүлэлтийг танилцуулж эдгээр эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг хамгаалах үйлчилгээг сайжруулж ажиллахыг хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийг тэргүүлэн ажилладаг сумын удирдлагуудад уриаллаа.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ