Малчдад туслах хөдөлгөөн үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-20 23:51:41

Дархан-Уул аймгийн ИТХ-аас санаачилсан малчдад туслах “1000 төгрөг”-ийн аянд аймгийн Улаан Загалмайн хороо нэгдэж мөнгөн дэмжлэг үзүүлснээ аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбатад гардуулав.

Мөн үеэр аймгийн УЗХ-ны дарга Б.Отгонбаяр Олон улсын байгууллагуудын хүмүүнлэгийн тусламж дэмжлэг олгох аймаг, сумдын жагсаалтад Дархан-Уул аймгийн дөрвөн сум багтсан тухай мэдээллийг хүргээд тус аяны хүрээнд цугласан хандивыг малчдад хүргэх үеэр хамтарч ажиллахаа илэрхийллээ. 

Түүнчлэн уг хандивын аянд Дархан сумын 16 дугаар багийн “Дэвжих урлан” хуримтлалын бүлгийн бүсгүйчүүд нэгдэж өөрсдийн гараар урласан төлийн нэмнээ, хөнжил, элгэвчийг хандивлав. Мөн аймгийн “Эмэгтэйчүүдийн Ордон”-д үйл ажиллагаа явуулдаг нийтийн бүжгийн “Ирээдүй” клубын гишүүд малчдад туслах “1000 төгрөг”  аянд нэгдэж мөнгөн тусламж өгчээ.  

                                                                                                                                                           Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ