ХЭҮК-оос цахим сургалт зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-10-16 17:52:46

ХЭҮК-оос 21 аймгийн ахлах мэргэжилтнүүдэд зориулсан цахим сургалтыг өчигдөр зохион байгууллаа.

Хүний Эрхийн Үндэсний Комисс нь цахим болон танхимын сургалт явуулдаг бөгөөд ажлын албаны ажилтнуудыг чадавхжуулах, ажлын байрандаа суралцах, хүний эрхийн хяналт, үнэлгээ, судалгаа, боловсрол, хяналт шалгалт хийх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 4 дүгээр сараас эхлэн хүний эрхийн цахим сургалтад нийт аймаг дахь ахлах мэргэжилтнүүдийг хамруулж буй.

Энэ удаагийн сургалтыг "Хүний эрхийн мониторинг, хяналт шалгалт”, "Хүний эрхийн боловсрол”, "Үндсэн хууль ба Хүний эрх, эрх чөлөө” гэсэн гурван үндсэн сэдвээр гурван үе шаттайгаар алсын зайнаас зохион байгуулав.

Цахим сургалт IV улиралд дуусах ба сургалтад оролцогчид Улаанбаатар хотноо танхимын сургалтад хамарч, үр дүнгээ дүгнүүлнэ.

Б.Туул

Холбоотой мэдээ