Бич жилийн 9 алдартанг олон нийтийн саналаар тодруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-01-19 12:41:41

Өвөрхангай аймгийн нийгэм, улс төр мэдээллийн тогтмол хэвлэл “Өвөрхангайн мэдээ” сониноос жил бүр оны есөн алдартанг сар шинийн босгон дээр шалгаруулан өргөмжилдөг уламжлалтай.

Энэ жилийн “Өвөрхангайн Элч” сониноос цагаан сарын баярыг угтан гал бичин жилд ажил үйлс, амжилт бүтээлээрээ олон түмнийг манлайлсан есөн хүнийг олон нийтийн саналаар шалгаруулан алдартнаар өргөмжлөх гэж байна.

Бич жилийн алдартнуудыг есөн салбараас нэр дэвшүүлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтийн санал авч тодруулах бөгөөд сар шинийн өмнө хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж өргөмжлөл гардуулах юм. Энэхүү арга хэмжээг Орон нутгийн сонины холбоо Мэри төвөөс санаачлан 21 аймагт зэрэг зохион байгуулдгаараа онцлог бөгөөд тус сонины хувьд 4 дэх жилдээ зохион байгуулж байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ