Орхон аймагт агаар бохирдуулагч 13 мянга гаруй эх үүсвэр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-01-17 18:46:32
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар агаарын бохирдыг бууруулах чиглэлээр хийж буй ажлаа сэтгүүлчдэд товч тайлагналаа.

Тус газар 2012 оноос хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуухыг гэр хорооллын иргэдэд олгож эхэлсэн бөгөөд ингэхдээ гэр хорооллын багийг бүсчилж тодорхой үе шаттай хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Сайжруулсан зуухыг 70 хувийн хөнгөлөлттэй үнээр 2012 онд  1345, 2014 онд 1540, 2015 онд 1065 зуух олгожээ. 2016-2017 онд 1500 зуух олгох бөгөөд үүнд 500 сая төгрөг зарцуулж байна. Мөн  2200 гаруй хоёр тарифт тоолуур суурилуулж байна.

Түүнчлэн хагас коксжуулсан “Нако” түлшийг түүхий нүүрсний үнээр борлуулж байна. Өнөөдрийн байдлаар 251 тонныг 25 цэгээр  борлуулжээ. Орхон аймагт агаар бохирдуулагч 13190 эх үүсвэр байгаагаас гэрийн ердийн зуух 4253, гэрийн сайжруулсан зуух 468, байшингийн ердийн зуух 480, байшингийн сайжруулсан зуух 1417, ханан пийшин 6403, нам даралтын зуух 164 байна.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ