Орхон аймагт сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-01-17 18:25:13
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багт  17 дугаар сургууль, 22 дугаар цэцэрлэгийн хичээлийн II байр ашиглалтад орлоо.

Тодруулбал, 22 дугаар цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд  энд хичээлэх ажээ. Өнөөдрийн байдлаар 70 хүүхдийг  хоёр ангид хүлээж авсан байна. Тус багт сургуулийн өмнөх насны 670 орчим хүүхэд байдгаас 280 нь 22 дугаар цэцэрлэгт хамрагдаж байсан юм.

Харин 17 дугаар сургуульд 1-12 дугаар анги  хичээллэдэг байсан бөгөөд мөн л ачааллаа дийлэхгүй байсан аж. Иймд хичээлийн II  байранд 1-5 ангийн хүүхдүүдээ оруулжээ. Ингэснээр 1-5 ангийн 450 хүүхэд хоёр ээлжээр хичээллэхээр боллоо. Сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг Хөвсгөл аймгийн  “Урагшлах” компани орон нутгийн төсвийн  2.3 тэрбум төгрөгөөр барьжээ.

Аймгийн төвөөс алслагдсан багуудад хийж буй эхний бүтээн байгуулалтууд ийнхүү ашиглалтад орж байна гэж Засаг даргын орлогч А.Түвшинжаргал сургуулийн нээлтийн ёслолын ажиллагааны үеэр онцоллоо.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ