“Аль-Каида” “Лалын улс”-д дайн зарлав

Дэлхийд
aminaa@montsame.mn
2015-10-16 15:34:47

ОЙРХИ ДОРНОД. /Sputnik/. Лхагва гарагт “Аль-Каида”  бүлэглэл “Лалын улс”-д дайн зарласан нь илэрхий зааг үүсгэж буйг АНУ тус хоёр террорист бүлгийн эсрэг аяндаа ашиглаж болзошгүй гэж судлаачид үзэж байна.

 “Аль-Каида”-гийн удирдагч Айман аль-Завахири нь шинэ дуут мессэждээ “Лалын улс”-ын толгойлогч Абу Бакр аль-Багдадиг өдөөн хатгалгад сэжиглэв хэмээн ABC мэдээллээ. Аль-Багдади өөрийгөө лалын шашинтнуудын удирдагч, босогчдын толгойлогч гэснийг Аль-Завахири үгүйсгэжээ.

Бичлэгт, АНУ толгойг нь 25 сая доллароор үнэлсний улмаас нуугдаж буй аль-Завахири Газа болон Пакистанд буй лалын шашинтнуудыг Багдади үл тоосон хэмээн гомдоллосон байна.

Мөн талибууд саяхан нас барсныг нь батлаад буй "Талибан" хөдөлгөөний удирдагч Мулла-Омарт үнэнчээ аль-Завахири тангарагласан нь уг захидал өнгөрсөн хавар бичигдсэн байх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

Өмнөх Конгрессийн терроризмтой тэмцэх асуудал хариуцсан зөвлөх Николас Паларино аль-Завахиригийн мэдэгдлийг “Аль-Каида” болон “Лалын улс”-ыг хоёуланг нь сулруулж, энэ нь Арабын улсуудын засгийн газарт террорист бүлэглэлүүдийг бутаргах боломж олгож байна гэж дүгнэжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ