Саран дээр хамгийн сүүлд хөл тавьсан хүн өөд болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-01-17 10:18:13

ВАШИНГТОН./VOA/. Саран дээр хамгийн сүүлд хөл тавьсан хүн болох АНУ-ын сансрын нисгэгч Жин Сернан даваа гарагт 82 насандаа нас нөгчжээ.

Энэ тухай Америкийн сансар судлалын НАСА агентлаг мэдэгдээд “эрхэм сансрын нисгэгч хорвоогийн мөнх бусыг үзүүлж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо” гэв.

Ахмад цолтой Сернан бол саран дээр хоёр удаа хөл тавьсан гурван хүний нэг, мөн сарны гадаргуу дээр хамгийн сүүлд /1972 онд/ мөрөө үлдээсэн хүн юм.

Тэрбээр саран дээр байхдаа “бид энд ирсэн шигээ буцна. Бурхны тааллаар бид энх тайван, хүн төрөлхтний итгэл найдварыг тээсээр дахин ирэх болно” гэж хэлж байжээ.

Тухайн үед Сернан “Apollo 17” хөлгийн багийг ахалж байжээ.

Одоогоор 11 хүн саран дээр хөл тавиад байгаа бөгөөд тэдний зургаа нь амьд сэрүүн байна.

“Apollo 17” хөлөг саран дээр газардахаас өмнө Сернан 1966 болон 1969 онд сансарт хоёр удаа нисч байсан аж.

Тэрбээр 1976 онд тэтгэвэрт гарч, хувийн бизнес эрхлэхийн сацуу олон асуудлаар Америкийн телевизүүдэд ярилцлага өгч, өөрийнхөө мэдлэг мэдээллээс хуваалцдаг байжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ