Цас багатай газар луу зарим малчдыг нүүлгэн шилжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-16 16:28:32

Увс аймгийн Сагил суманд 150 гаруй мянган толгой мал хөдөөгийн дөрвөн багийн 354 малчин өрх болон 142 мал бүхий өрхүүдэд хуваагдан өвөлжиж байна.

Үүнээс Баянзүрх багт 52, Боршоо багт 65, Өндөр мод багт 134, Үүрэг нуур багт 103 малчин өрх, сумын төвд 120 өрх өвөлжиж байна. Нийт малын 33 хувь буюу 49 мянга 200 толгой мал сумын зүүн тал дахь Зүүн, Баруун тураг, Богзог, Худгийн ам, Боршоо, Өндөр мод, Шивэрийн чиглэлд, 58,5 хувь буюу 87 мянга 200 толгой мал Улаан давааны цаана, үлдсэн 12 мянга 600 толгой мал нэмэгдэл тэжээлд орж өвөлжиж байгаа аж.

Өндөрмод багийн найман өрхийн 3317 толгой мал Давст суманд, Баянзүрх багийн нэг өрх Түргэн суманд тус тус өвөлжиж байна. Сумын ЗДТГ-аас эрсдлийг хохирол багатай даван туулах зорилгоор цас багатай газруудад нүүлгэн шилжүүлэлт хийж Баянзүрх багийн дөрвөн өрхийн 2100 толгой малыг Боршоо багийн чиглэлд, 18 өрхийн 14 мянга 100 толгой малыг Үүрэг нуур багийн чиглэлд оторт гаргажээ. Тус суманд энэ жил цас их орсон бөгөөд эхний орсон цас хайлснаас хөрс мөсөн давхаргатай болж мал бэлчээрлэх боломжгүйд хүрчээ. Хилийн 2, 3, 4-р заставын баруун зүүн инженерийн торны дотор тодорхой хугацаанд мал бэлчээрлүүлэх асуудлыг Сагил сумын ЗДТГ-аас Хилийн цэргийн 0245-р ангид тавьсан байна.

Тус сумын аюулгүйн нөөцөд 34,4 тонн өвс бэлтгэсэн байна. Малчид, мал бүхий иргэд 2374,7 тн өвс бэлтгэсэн ч хадлангийн үеэр бороо их орсноос болж 50 хувь норж харлан мал идэх боложмгүй болсон байна. Үүнээс гадна иргэд 100 тн гар тэжээл, 155 тн хужир шүү, нэг тонн үр тарианы хаягдал бэлтгэсэн байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ