Утааны эсрэг 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-01-16 15:53:56

GoGo мэдээний агентлагаас өнгөрөгч баасан гарагийн 19.00 цагт хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандсан уриалга гаргасан.

Өнөөдрийн байдлаар тус уриалгад 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага нэгджээ. Утааны эсрэг авч буй арга хэмжээ дорвитой бус байсаар өнөөдрийг хүрсэн тул хэвлэлийнхэн нэгдэн видео шторк болон гэрэл зургийг өөрсдийн сувгуудаараа нэвтрүүлэхийг энэхүү уриалгад дурьдсан юм.

Дээрх редакцууд цаашид утааны эсрэг авч буй арга хэмжээнд хяналт тавих, иргэдэд зохих мэдээллийг хүргэхэд анхаарч ажиллах юм байна.

Б.Заяа

Холбоотой мэдээ