Цэрэг халагдаж, цэрэг татлага эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 13:02:22

Энэ оны хоёрдугаар ээлжийн намрын  цэрэг татлага  Ховд аймгийн төв Жаргалант суманд өнөөдөр эхлэв. Өнгөрсөн оны хоёрдугаар ээлжээр татагдсан цэргийн албан хаагчид халагдан ирлээ. 

Монгол Улсын иргэн, 18-25 насны эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах хуудас авсан иргэнийг “цэргийн жинхэнэ албанд татагдагч” хэмээн үздэг. Иймд цэргийн жинхэнэ албанд татагдагч нь тогтоосон өдөр, цаг хугацаанд цэрэг татлагын байранд болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй.

Хэрэв цэрэг татлага зохион байгуулж буй хугацаанд үзлэгт хамрагдаагүй тохиолдолд 50,0 мянган төгрөгөөр торгох юм байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ