Соёлын өвүүдийг сурталчлахад ЮНЕСКО-той хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол наадам цогцолбор ОНӨТҮГ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг өнөөдөр байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд ЮНЕСКО-д бүртгэлтэй Монгол Улсын соёлын өвүүдийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаагаар дамжуулан сурталчлах, мэдээллийн баазыг өргөжүүлэх, ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулна.
“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл ярихдаа, “Монгол наадам бол олон зуун жилийн түүхтэй түүх соёлыг илэрхийлсэн үндэсний баяр юм. Мөн "Монгол наадам"-аар дамжуулан улс орноо сурталчлах, аялал жуулчлалыг татах боломжтой. Тиймээс бид ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Ингэснээр “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах, төлөвлөж буй ажлуудаа олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэх, Монгол наадмыг дотооддоо хөгжүүлж гадаадад таниулна” хэмээв.
М.Аминаа