Европт 20 гаруй хүн осгож үхжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-01-10 10:27:30

БЕРЛИН /ВВС/. Европ тив даяар хүйтний эрч эрс чангарсны улмаас 20 гаруй хүн амиа алдаад байна.

Сүүлийн хэд хоногт Европын олон оронд цасан шуурга шуурчээ.

Өнгөрсөн бямба гарагт Польш улсад агаарын температур  цельсийн -20 градуст хүрч хүйтэрсний улмаас 10 хүн хөлдөж үхсэн байна.

Италид найман хүн, тэдний дотор орон гэргүй хүмүүс амиа алджээ.

Мөн Турк-Болгарын хилийн орчмоос хоёр ирак, нэг сомали цагаачийн цогцос олджээ.

Чех, Орос болон Украинд мөн хүмүүс осгож үхсэн тохиолдлууд бүртгэгдсэн байна.

Цасан шуурганы улмаас олон нислэг цуцлагджээ. Босфорын хоолойгоор усан онгоцууд явахыг хориглосон аж. Грекийн арлууд ч цасанд хучигджээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ