270 гаруй гэрэлтүүлэг тавигджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн хотод 2016 онд дунд тойргийн 9,8 км хатуу хучилттай зам ашиглалтанд орсонтой холбогдуулан шинээр 270 гаруй гэрэлтүүлэг тавигджээ.
Гэрэлтүүлгийн ажлыг Нэмэх хасах компани хариуцан хамгийн сүүлийн үеийн лед гэрлүүдийг суурилуулсан байна. Мөрөн хотын төвд сүүлийн жилүүдэд 1000 гаруй гэрэлтүүлэг тавигдсанаас 80 гаруй хувь нь хуучин гэрэлтүүлэг бөгөөд шатсан тохиолдолд шинээр сэлбэх материал иртэл засвар хийгдэх боломжгүй учраас харанхуй байдаг гэнэ.
Хороолол гэрэлтүүлэгтэй болсноор гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд амар тайван зорчих, хотын өнгө үзэмж сайжрах зэрэг олон давуу талтай ажээ.
Б.Гантуяа