Шинэ оны ууган хүүхдүүдээ аймгийн Засаг дарга эргэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-03 14:08:59

Шинэ он айлчлан ирэхтэй зэрэгцэн мэндэлсэн хүүхдүүдийг аймгийн Засаг дарга эргэж, эх, үрсэд гарын бэлэг гардуулан эрүүл энхийг хүслээ.

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт шинэ оны анхны өдөр хоёр эх анхны хүүхдээ төрүүлсэн. Хулд сумын иргэн Ө. Жавзанпагма 3 кг жинтэй хүү төрүүлсэн нь 2017 оны ууган хүүхэд болсон бол Говь- Угтаал сумын иргэн П. Мөнхтуулын хүү, охин хоёр Дундговь аймгийн төдийгүй улсдаа энэ оны анхны ихрүүд болсноороо онцлог болсон юм.

П. Мөнхтуулын хувьд өөрөө ихэр бөгөөд МУИС төгсөөд Говь- Угтаал сумын дунд сургуульд багшаар ажиллаж байгаа. Түүний ээж Г. Нямзав “1988 оны долдугаар сарын 10- ны өдөр би хоёр ихэр охин төрүүлсэн. Охид маань Монгол Улсын 2 сая дахь иргэний үе чацуутан болж дурсгалын медалион авч байлаа. Нөхөр маань ихэр удамтай. Ихэр зээтэй болсондоо баяртай байна” хэмээн сэтгэгдэл хуваалцлаа.

Өчигдөр шинээр мэндэлсэнтэй нийлээд Төрөх тасагт өнөөдөр 7 шинэ иргэн бойжиж байна. Тэднийг аймгийн Засаг дарга ийнхүү эргэжээ.

Т. Отгонтуяа           

 

 

Холбоотой мэдээ