“Хамтдаа баярлацгаая” арга хэмжээ 7 дахь жилдээ маш өргөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-28 20:54:51

Сэлэнгэ аймгийн “Миний Монгол” ТВ-ээс санаачилан зохион байгуулдаг “Хамтдаа баярлацгаая” арга хэмжээ энэ жил 7 дахь жилдээ улам өргөн хүрээнд боллоо.

“Хамтдаа баярлацгаая” арга хэмжээний хүрээнд Сүхбаатар суманд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны түвшин доогуур амьдралтай хүүхэд багачуудыг баярлуулах сайн үйлсийн аян өрнөж, олон нийт, иргэд, байгууллага хамт олноороо оролцдогоороо энэхүү арга хэмжээний ач холбогдол оршдог юм.

Энэ удаагийн баярын арга хэмжээнд Сүхбаатар сумын дээр бүлгийн нийт 50 орчим хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагч нарынх нь хамтаар баярлуулж, нэгэн сайхан дурсамжтай мөчийг бэлэглэжээ. Баярт мөчийг Сэлэнгэ аймгийн авто тээврийн үйлчилгээний “Зэлтэрийн Зам” ХХК-ийн захирал Д.Лхагвачулуун, эхнэр Т.Энхтунгалагийн хамт мөн “Мишээл” кафены хамт олон бэлэглэж, сэтгэлийг бэлэг барьсан байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ