Засгийн газар хоорондын баримт бичигт гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-12-28 17:08:55

Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Л.Галбадрах, БНАЛАУ-ын Засгийн газрыг төлөөлж БНАЛАУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Сенгпэт Хунгбунгнуанг нар Вьентьян хотноо 12 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурав.

Засгийн газар хоорондын баримт бичигт гарын үсэг зурсны дараа Монгол улсын Элчин сайд, БНАЛАУ-ын Гадаад хэргийн орлогч сайд нар харилцан баяр хүргэж үг хэлэв.

Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сиалунгон Сэнг-үтон, ГХЯ-ны Кабинетын дэд дарга Хатагтай Даосатон Буфа, ГХЯ-ны Хэвлэлийн газрын дэд дарга Бүннем Жуангхом, ГХЯ-ны Дипломат үйлчилгээний газрын дарга Бүнват Кетсүван бөгөөд Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх А.Батсайхан болон албаны бусад хүмүүс байлцав.

Холбоотой мэдээ