Зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгалд орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-12-28 16:12:07

   Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн баярыг угтаж хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Одоогийн байдлаар шалгалтанд 45 аж ахуйн нэгж, иргэдийг хамруулан 106 зөрчил илрүүлж, 72 зөрчлийг газар дээр нь арилгуулж, хүнсний бүтээгдэхүүнээс 42 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Мөн хадгалалтын хугацаа дууссан, горим зөрчигдсөн 18 нэр төрлийн 20кг, 582 ширхэг 1676.9.6 мянган төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан авчээ. Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг устгах устгалын комисст шилжүүлж, мөн зөрчилтэй 11 нэрийн 65кг, 517 ш, 1289.9 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс буцаан татан авалт хийлгүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

Шалгалтын явцад 74 аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болон хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүний талаарх мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нэвтрүүлж, найман төрлийн 86 ширхэг зөвлөмж, сэрэмжлүүлгийг бэлтгэн ард иргэдэд тараагаад байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ