Улаанбаатар-Астана нислэгтэй болно

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 11:59:42

Казахстан Улсын нийслэл Астана болон Улаанбаатарын хооронд 2016 оноос агаарын тээвэр хийхээр болсон байна.

Энэ асуудлаар Зам тээврийн дэд сайд Х.Ержан Казахстаны «Эйр Астана» компанийн Р.Тайжанов нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа тохиролцоонд хүрсэн байна. Мөн Өлгий, Өскемений хооронд нислэг хийх техникийн бэлтгэл ажил хийгдэж байна гэж тэдгээр төлөөлөгчид мэдэгдсэн байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ