Тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-21 15:53:20

Замын цагдаагийн алба (ЗЦА)-наас улсын хэмжээнд хог хаягдал тээвэрлэдэг тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдэд энэ сарын 7-17-нд хяналт, шалгалт хийжээ.

Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх зориулалтын нийт 95 тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, гэрэлтүүлэх хэрэгсэл, цацруулагч зэргийг шалгажээ. Шалгалтаар  замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 104 зөрчлийг илрүүлжээ. Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр найман дүүргийн хот тохижилтийн газарт мэдэгдэл хүргүүлж, жолооч нарт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явуулсан байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ