Увс аймгийн Засаг даргаар Д.Батсайханыг дахин өргөн мэдүүлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-12-21 12:22:18

Энэ өглөө эхэлсэн Увс аймгийн ИТХ-ын ээлжит 4-р хуралдаанаар аймгийн Засаг даргын асуудлыг авч хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ оны 7-р сарын 9-ны өдөр захирамж гаргаж Увс аймгийн Засаг даргаар Дайвийнямын Батсайханыг томилсон юм. Гэтэл өнгөрсөн 11 сарын сүүлчээр Ховд аймгийн шүүхээс Д.Батсайханыг ялгүй гэсэн шийдвэр ирүүлсэн тул энэ дагуу Ерөнхий сайд 12-р сарын 5-ны өдөр дахин захирамж гаргаж Д.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, улмаар 8-нд буцаагаад түр томилсон байна. Энэ дагуу аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит 4-р хуралдааныг яаралтай зарлан хуралдуулж, аймгийн Засаг даргад нэр дэвшигчийг дахин өргөн мэдүүлэхээр болсон юм.

Өнөөдрийн хуралдаанаар Увс аймгийн Засаг даргаар Д.Батсайханыг өрсөлдөгчгүйгээр дахин томилуулахаар болж, Ерөнхий сайдад нэрийг нь өргөн мэдүүлэх шийдвэрийг хурлын төлөөлөгчид гаргалаа.

“Увс аймгийг ялтай хүнээр 6 сар удирдууллаа. Одоо дахиад өргөн мэдүүлж байна. Ингэхэд танай намд өөр боловсон хүчин байхгүй юмуу. Хэрвээ Үндсэн хуулийн цэц дээр энэ асуудал унавал хоёр сарын дараа бид дахиад аймгийн Засаг даргын асуудлыг ярина шүү” хэмээн аймгийн ИТХ дахь АН-ын гишүүн болох өмнөх Засаг дарга Д.Цэндсүрэн хэллээ.

   Б.Батхүү

 

 

 

Холбоотой мэдээ