Архины зөвшөөрөлтэй газруудад шалгалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 21:17:53

Булган аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 57 тоот тогтоолын дагуу архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр, супермаркет, ресторануудад хяналт шалгалт хийх гэж байна.

Тусгай зөвшөөрөлтэй газрууд нь гадна дотнох орчноо камержуулсан байх, мэдээллийн самбар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль дүрмийн заалтыг бичиж олны нүдэнд харагдахаар байрлуулсан байх зэрэг стандарт шаардлагуудыг хангасан байх ёстой байдаг юм байна. Энэ ажилд Булган аймгийн Цагдаагийн газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, мөн шаардлага бүхий байцаагч нар хамтран, үйл ажиллагаа явуулж байгаа бүх газрыг хянана.

П.Батням

 

Холбоотой мэдээ