"Архигүй Булган" хөтөлбөр зогссон ч АА цуглаан үйл ажиллагаагаа явуулсаар байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймагт өнгөрсөн 4 жил хэрэгжиж байсан "Архигүй Булган" хөтөлбөр хөтөлбөр зогсоон багагүй хугацаа өнгөрлөө. "Архигүй Булган" хөтөлбөрийн үед архидан согтуурах, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо буурч байсныг Цагдаагийн газрын холбогдох албаны мэргэжилтэн мэдээллээ.
Архигүй Булган хөтөлбөр маш хэрэгтэй хөтөлбөр байсныг иргэд ярьж байна. Тухайлбал хөтөлбөрийн хүрээнд сум бүрт архаг архичдын цуглаан буюу АА гэх нэршил бүхий цугларалт болж хамтдаа архинаас гарахаар тэмцдэг болсон. Бугат суманд үйл ажиллагаа явуулдаг АА төвд 11 архины асуудалтай хүн хамрагдаж байсан бол хөтөлбөр хэрэгжихээ больсон ч гэсэн одоогоор 30 гаруй иргэн цуглаанд ирдэг болжээ.
Мөн Дашинчилэн сумын АА төвд архины асуудалтай 10 гаруй иргэн цуглаанд хамрагдаж байгаа бөгөөд сумын удирдлагаас уг үйл ажиллагааг дэмжиж шинэ байртай болгсон бөгөөд сонгуулийн дараа сумын удирдлагууд солигдсон хэдий ч уг төв үйл ажиллагаагаа явуулсаар байна.
П.Батням