Өсвөрийн цаначид аваргаа шалгаруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-12-19 17:15:25

Увс аймгийн Хяргас суманд өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах "Цанахүү-2016" цанын тэмцээн болж байна.

Уг тэмцээн Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Н.Пүрэвжавын нэрэмжит болон зохиогдож байгаа бөгөөд Хяргас, Зүүнговь, Өндөрхангай, Малчин, Баруунтуруун сумдын 80 гаруй тамирчид өрсөлдөж байна. Энэ өглөө эхлэсэн уг тэмцээн хоёр өдрийн турш үргэлжлэх аж.

Тэмцээний нээлтийн үеэр Хяргас сумын Ахлах сургуульд аймгийн Биеийн тамир, спортын газар болон зэргэлдээх сумд, мөн Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Н.Пүрэвжав нар хамтран 7 ширхэг цана бэлэглэсэн байна.

Б.Батхүү 

Холбоотой мэдээ