С.Эрдэнэ АН-ын даргад нэр дэвших материалаа хүлээлгэн өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь АН бүлгийн дарга С.Эрдэнэ Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу бичиг баримтаа гардуулан өгчээ.
Тэрбээр “АН-ын VI Их хурлаас гарсан шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргад нэр дэвшихээр шийдвэрлэж, Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалуудаа бүрдүүллээ. Иймд миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна. Миний хувьд ч сонгуульд шударгаар өрсөлдөнө” гэсэн юм.
Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар амжилт хүсч сонгуулийг шударгаар зохион байгуулж, ажиллахаа илэрхийлэв.
Нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17 хүртэл хүлээж авч, нэр дэвшигчийн үнэмлэхийг 19-нд гардуулан өгөх юм.
Н.Туяа