Орос улсад 100 сая орчим хүн интернэт ашигладаг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-12-16 10:26:32

МОСКВА. /TASS/. ОХУ-ын интернэт хэрэглэгчдийн тоо энэ онд 100 сая орчим байна гэж тус улсын Ерөнхийлөгчийн интернэтийн асуудал хариуцсан зөвлөх Герман Клименко мэдэгдэв.

Орос улсын статистикийн судалгааны “Rosstat” байгууллагын мэдээлснээр, 2016 оны нэгдүгээр сарын 1-ны байдлаар ОХУ-ын хүн ам 146.5 сая байсан бөгөөд тэдний 70 орчим хувь нь интернэтийг идэвхтэй ашигладаг ажээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Орос улсад техникийн шинэ шийдлүүд олноор гарч байгааг Клименко онцлоод, энэ онд болон өнгөрсөн онд интернэт хэрэглэгчдийн тоо нэмэгдээгүй боловч гар утас, компьютер зэрэг шинэ зөөврийн төхөөрөмжийн тоо өссөнийг дурдлаа.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ