Арванхоёрдугаар сарын 13-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт Монгол Улсын ойн тооллогыг 40 жилийн дараа анх удааа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар явуулсан тооллогын тайланг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ “Шангрилла” зочид буудлын “Улаанбаатар” танхимд болно.
09.00 цагт “Сургуулийн эргүүл-2016” дэвжээ тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт “Улаанбаатар” чуулгын их танхимд болно.
10.00 цагт Хууль зүй, дотоод хэргийн яам, ГХЯ, Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум, Хүний эрхийн ТББ-уудын Форумтай хамтран НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн эдийн засаг, нийгэм, соёлын эрх, хөгжих эрх, хүрээлэн буй орчны эрхийн асуудлаарх зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд болно.
10.00 цагт ГХЯ-наас сар бүр зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал болно.
10.00 цагт Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуульд "Өсвөрийн үе тэнгийн зөвлөгчдийн анхны нээлттэй хичээл" болно.
10.00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд иргэдтэй уулзана. Уулзалт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл дэх салбарт болно.
10.30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хууль сахиулахын их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тус их сургуулийн багш, албан хаагчдад хүндэтгэлийн лекц уншина.
11.00 цагт "Өмч хувьчлалыг явуулах оновчтой шийдэл" хэлэлцүүлэг Хэвлэлийн Хүрээлэнгийн хурлын танхимд болно.
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд
11.00 цагт Боловсрол улс төрөөс ангид байх ёстой. Их дээд боловсролын хуулинд оруулсан өөрчлөлтийн талаар Их дээд сургуулийн төлөөллүүд мэдээлэл хийнэ.
11.30 цагт Хувиараа Түц Эрхлэгчдийн холбооноос эрх нь зөрчигдөж байгаа талаар мэдээлнэ.
15.00 цагт Монгол, Оросын Засгийн Газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан Төрийн ордонд болно.
16.45 цагт Монгол, Оросын Засгийн Газар хоорондын комиссын үндэсний хэсгийн дарга нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ.
16.00 цагт БОАЖЯ-наас Аялал жуулчлалын салбарын эрдэмтэн, судлаачидтай хийх “Эрдэмтдээ сонсъё” сэдэвт цуврал уулзалт БОАЖЯ-ны "Хаан" танхимд болно.