"Лалын улс"-ынхан Пальмира хотыг дахин эзлэн авав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-12 09:23:15

ПАЛЬМИРА. /Xinhua/. Сирийн нутгийн төв хэсэг дэх эртний түүхт дурсгалын газар болох Пальмира хотыг “Лалын улс” цэрэгжсэн бүлэглэлийнхэн дахин булаан эзэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, босогчид тус хотыг өчигдөр булаан эзэлсэн байна.

“Лалын улс”-ын босогчид тус хотыг өмнө нь өнгөрсөн оны тавдугаар сард булаан эзэлж байсан юм. Харин Сирийн цэргүүд тус хотыг энэ оны гуравдугаар сард чөлөөлсөн билээ.

Босогчид тус хотыг булаан эзэлснийхээ дараа Ромын эзэнт гүрний үед хамаарагдах эртний сүм, бунхнуудыг нураан сүйтгэж байв.

Сүүлийн үед “Лалын улс” бүлэглэлийн хүч сулран эзэлсэн байрлалуудаасаа ухарч байсан билээ. Харин Сирийн засгийн газрын арми Алеппо хотоос босогчдыг хөөн гаргахад хүчээ төвлөрүүлж байгаа нь Пальмира хотыг дахин алдахад хүргэсэн байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ