УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойшхи хуралдаан 13.00 цагт эхлэв.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллын танилцуулсан. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү "МАН, АН-ын гишүүд хуралдаа оролцохгүй, ирц маш муу байхад хуралдаан явуулах нь зохимжгүй. Гишүүд хуралдаа оролцохгүй байгаагаас чухал асуудлууд хойшилж байна" гэж шүүмжилсэн юм.
Ингээд хуралдааны эхний асуудлаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхлэв.
Үүний дараа Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэх юм.
Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүдээс 19 нь гадаад томилолттой байгаа учир хуралд оролцоогүй байна.
Н.Туяа