“Малчдад туслах 1000 төгрөгийн аян”-д нэгдэхийг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-07 22:52:20

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга болон бусад удирдлагууд өнгөрсөн долоо хоногт аймгийнхаа харьяа сумдын малчин өрхүүдийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь биечлэн танилцлаа.

Энэ үеэр мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтад хүндрэл учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн, аймгийн Цаг уур, Орчны шинжилгээний газраас цаашид ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурч урьд өмнө нь тохиолдож байгаагүй хүйтэн өвөл болох тухай цаг агаарын урьдчилсан мэдээг олон нийтэд хүргэж анхааруулсаар байгаа. Тиймээс аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат “Малчдад туслах 1000 төгрөгийн аян”-ыг санаачилж эхлүүллээ. “Дэм дэмэндээ” хэмээх Монгол түмний эрхэм сургаалийг санаж аймгийн нийт иргэн, аж ахуйн нэгж байгууллага хамт олныг уг аянд нэгдэхийг уриалж байна. Аяны хүрээнд цугларсан мөнгөн тусламж, эд материалыг цаг агаарын нөхцөл байдал хүндрэхээс өмнө малчдад хүргэхийг зорьж байна” гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас сэтгүүлчдэд мэдээллээ.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ