23 мянга гаруй хүүхдэд томуугаас сэргийлэх вакцин үнэ төлбөргүй хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-12-06 12:27:58

Ойрын өдрүүдэд томуу, томуу төст өвчин идэвхжиж хоёр хүртэлх насны хүүхдүүд өвдөх эрсдэл өндөр байгаа учраас уг өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн дурын дархлаажуулалтын вакциныг ХӨСҮТ-д хийж байна.

Мөн нийслэлийн 86 цэцэрлэгийн 23 мянга гаруй хүүхдэд үнэ төлбөргүй тус вакциныг хийв. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс нөхцөл байдалтай холбогдуулж томуугаас сэргийлэх зөвлөмж гарчээ. 

Томуугийн вирус нь халуун хэмд устдаг тул аль болох ойр ойрхон халуун хоол, цай хэрэглэхийг зөвлөж байна. Хэрвээ өвчилсөн тохиолдолд аль болох гадагш гарахгүй гэртээ байж, бүрэн эдгэртэл ажил, сургуулийн насны хүүхдүүд хичээлдээ явахгүй байж, өрөө тасалгааны агаарыг байнга сольж байхыг эмч нар анхаарууллаа. 

Д.Өлзий

Холбоотой мэдээ