"Сурагч насаа дурсая" үйл ажиллагаанд 160 гаруй эцэг эх оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн 90 жилийн түүхтэй 1-р 12 жилийн бүрэн дунд сургуулийн Бага ангийн заах аргын нэгдлийн хамт олон "Сурагч насаа дурсая" үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд 1-р ангийн нийт 165 сурагчийн эцэг эхчүүд хүрэлцэн ирж оролцлоо. Энэ үеэр тэд өөрсдөө сурагчийн ширээнд сууж, хүүхэд насны нэгэн цагийн дурсамжаа эргэн дурлаа.
Дүрслэх урлаг, дуу хөгжим, математик, монгол хэлний хичээл заалган, завсарлагаанаар хөгжимт дасгал хийж, инээд хөөр баяраар цалгисан нэгэн өдрийг өнгөрүүллээ.
Сургуулийн захиргаа, заах аргын нэгдлийхний зүгээс үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цаг зав гаргасан хүндэт эцэг эхчүүдэд талархал илэрхийлж айлчлан ирж буй шинэ оны баярын мэндийг хүргэлээ.
П.Батням