Энэ сарын 4,6-нд цас орж шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн нутаг дэвсгэрийн зарим газраар 12 сарын 4-нд, 6-нд нутгийн төв болон хойд хэсгээр цас орж явган шуурга шуурна.
Салхи 4-нд 6-11м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Харин 5, 6-нд 7-12м/с зарим газраар 16-18м/с хүрч цасан шуурга шуурна. Эдгээр өдрүүдэд шөнөдөө 21-26 градус өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Мэдээллийг Булган аймгийн УЦУОШГ-ын инженер Б.Нандинбат өглөө.
П.Батням