“Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг” чиглэлд өөрчлөлт оруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБага оврын автобусуудыг насжилтаар хассантай холбогдуулан Ч:41 буюу “Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг” чиглэлд 10 автобус 10 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчлэхээр боллоо.
Түүнчлэн Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Сансарын тойрог” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж “Сансарын тойрог”-оос “Халдвартын эмнэлэг” хүртэл 2 км сунгажээ.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салаа, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Баян-Хошуу орчимын иргэдээс ирүүлсэн санал хүсэлтээр “Нарантуул” худалдааны төв рүү үйлчилгээ үзүүлдэг бага оврын автобусуудыг насжилтаар хассантай холбогдуулан тэдгээрийн орон зайг нөхөх зорилгоор дээрх өөрчлөлтийг хийсэн байна.
Б.Заяа