Үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-12-01 18:29:59

ХДХВ/ДОХ-тэй тэмцэх олон улсын өдөр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан Увс аймгийн ЭМГ-аас өсвөр үе, залуучуудын үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэлээ.

Эдгээр үе тэнгийн сургагч багш нар нь өсвөр үе, залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр үеийнхэндээ сургалт явуулах аж.

2016 оны 10-р сарын мэдээгээр Увс аймагт халдварт өвчний гаралт өмнөх оноос 44-өөр нэмэгдсэн байна. Тухайлбал, улаан бурхан 356, тэмбүү 82, терхомназ 19, заг хүйтэн 69, ХДХВ/ДОХ-ын тохиолдол 2 бүртгэгджээ. Увс аймаг ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчийн тоогоороо улсдаа эхний 5-д орж байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Иймээс залуучууд, өсвөр насныхны дунд бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгөх үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэжээ.

Сургалтанд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон Улаангом политехник коллеж, ХДС-ийн оюутан сурагчид, сургуулийн эмч нар хамрагдсан байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ