НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хотын төсвийг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРНийслэлийн 2017 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан НИТХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдав.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн ирэх оны төсвийг 11 дүгээр сарын 22-нд НИТХ-д өргөн барьсан. Улмаар НИТХ өнгөрөгч баасан гаргаас эхлэн хуралдсан бол энэ долоо хоногт хороод, намын бүлгүүд төсвийн төслийг хэлэлцэж байгаа аж. Ардчилсан намын бүлгийн хуралдаанд хотын дарга С.Батболд оролцож, төсвийн талаар мэдээлэл өгчээ.
НИТХ дахь Ардчилсан намын бүлэг нь 11 гишүүнтэй бөгөөд ахлагчаар нь Ц.Баатархүү ажилладаг юм.
Н.Туяа