Нийгмийн халамжийн тухай хуулийн зарим зүйл заалтуудыг тайлбарлан өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-01 13:28:54

НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Олон улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэсээр энэ жил 35 дахь жилтэйгээ золгож байгаа аж.  

Энэхүү өдрийг угтаж Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газраас сумынхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэдэнд тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэхэд туслах, мөн эрх зүйн мэдлэг олгох зорилгоор сарын аян зохион явуулж байгаа юм. Энэхүү аяны хүрээнд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, “Сэлэнгэ-Амьдрах сайхан” ТББ, Дэлхийн зөн-Сэлэнгэ ОНХХ-тэй хамтран ХБИ-ийн дунд сургалт өдөрлөгийг 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулжээ. Өдөрлөгт оролцогчдод Нийгмийн халамжийн тухай хуулийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон байнгын асаргаа сувилгаатай иргэдийн асран хамгаалагч нарт хамааралтай зүйл заалтуудыг тайлбарлан өгч иргэдийн сонирхсон асуултуудад аймгийн ХХҮГ-ын Өрхийн хөгжил хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Э.Гийхнаран хариулт өгсөн байна. Мөн “Сэлэнгэ-Амьдрах сайхан” ТББ-ын тэргүүн Б.Ганбат "Зөв амьдрал-Зөв энерги" сэдвээр лекц уншжээ.

Сүхбаатар сумын хэмжэнд нийт 1160-аад, аймгийн хэмжээнд нийт 5600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг юм. Энэхүү үйл ажиллагааны дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулахад “Ганзам” 7-р багийн иргэн н.Эрдэнэсүрэн түрүүлж гарын бэлэг, өргөмжлөлөөр шагнуулсан байна. Мөн сургалтанд хамрагдсан бүх иргэдэд Дэлхийн зөн-Сэлэнгэ ОНХХ-өөс “Polo” брэндийн цамц бэлэглэжээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ