Аймгийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээнд 70 гаруй хүүхэд хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-29 15:41:29

2015 онд Архангай аймгийн хэмжээнд 58 хүн хүүхэд харах үйлчилгээний сургалтанд хамрагдаж, үүнээс 45 нь хүүхэд харах үйлчилгээ эрхлэх эрхийн бичгээ авчээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд Төвшрүүлэх, Цэнхэр, Цахир, Өлзийт, Өгийнуур, Ихтамир, Өндөр-Улаан, Эрдэнэбулган суманд 16 хүүхэд асрагч 73 хүүхдийг харж асарч байна.

Эдгээрийн 73 хүүхдийн гурав нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Нэг хүүхэд асрагч нь хуулийн дагуу 2-5 насны 5 хүүхэд харах ёстой. Харин хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхдийг хоёр хүүхдийн тоонд оруулдаг ажээ.

Архангай аймагт энэ оны 4 дүгээр сарын 01-нээс энэ төрлийн үйлчилгээ эхэлжээ. Хүүхэд харах үйлчилгээний төв бүр улирал тутамд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт тайлангаа ирүүлж санхүүгээ авдаг байна. Аймгийн төвд нэг хүүхэд асрагчид 569.120, суманд нэг хүүхэд асрагчид 659.120 төгрөгийг олгодог. 10 дугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 33 сая 69 мянга 780 төгрөгийг хүүхэд асрагчдад олгожээ.

Хуульд зааснаар Хүүхэд харах төвд 2-5 насны хүүхдүүдийг авдаг аж. 

Л.Булган

Холбоотой мэдээ