Хашаат худгийн нүүрсний уурхайг Хэнтий аймагтай хамтран ашиглахаар боллоо

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 16:53:36

Дорноговь аймгийн Иххэт сум ирэх өвлийн бэлтгэлийг хангахаар өөрийн нутагтаа байдаг Хашаат худгийн нүүрсний уурхайг  Хэнтий  аймагтай хамтран  ашиглахаар боллоо.

Дотооддоо  авто техникийн хүчин чадал тааруу байгаа учир  энэ жил зэргэлдээх аймгийн техникийн хүчин чадлыг ашиглаж хоёр тал  нүүрсээ  олборлон хувааж авахаар  тохиролцсон талаар албаны хүн өгүүлсэн юм.

Төсвийн бүх байгууллагаас гадна төвийн халаалтад холбогдсон 200 гаруй айл өрх  дулаан хэрэглэдэг учир  тус сум хоногтоо нэг вагон нүүрсийг түлшинд хэрэглэдэг төдийгүй жилдээ зургаагаас долоо мянган тонн нүүрсний хэрэгцээ гардаг аж. Өвөл цаг хүндэрч хүйтэрсэн нөхцөлд хоёр зуух зэрэг ажиллуулах шаардлага  гардаг тул нэг зуухаа  100 гаруй сая төгрөгөөр засаж сэлбэж байгаа юм. Харин цаг хүндэрч, цас их дарчихгүй бол  126 мянган толгой мал нутагтаа  өвөлжих бололцоотойхэмээн сумын Засаг дарга Х.Пүрэв ярилаа. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ