Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг дүрсэлсэн зурагтай мэндчилгээ гаргажээ

Дэлхийд | Сонин хачин
nyamtulga@montsame.mn
2016-11-29 11:04:16

ЛОНДОН. /ВВС/. Ойрхи Дорнодод өрнөж байгаа мөргөлдөөн Есүс Христийг төрөхөд саад болж байна гэсэн утга санаа бүхий Зул сарын баярт зориулсан дөрвөн төрлийн ил захидлыг Их Британийн “Дэлхийн эмч нар” буяны байгууллага гаргажээ.

Эдгээр дөрвөн зурагт мэндчилгээний нэгэнд гурван мэргэн хүн нисч буй нисгэгчгүй онгоц руу заан ярилцаж байгааг дүрсэлсэн байна.

Уг буяны байгууллага Ойрхи Дорнодод явуулж буй эрүүл мэндийн чиглэлийн үйл ажиллагаанд зориулан мөнгө хөрөнгө босгох зорилгоор эдгээр ил захидлыг борлуулж байгаа аж. Нийгмийн сүлжээ ашигладаг хүмүүс эдгээр зургийг “#realityxmas” гэж таглан шейрлэж байна.

“Зул сарын баярын үеэр Ойрхи Дорнодод бодит амьдрал ямар байгааг харуулах зорилгоор энэхүү кампанит ажлыг өрнүүлсэн. Зэвсэгт мөргөлдөөн нь жирийн иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг Зул сарын баярын үеэр өрнүүлээсэй гэж хүсч байна” хэмээн тус байгууллагын гүйцэтгэх захирал Лей Дэйнес ярилаа.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ