Мэргэжлийн уран бүтээлчид ур чадвараа харуулах “Виртуозо-2016”-д саатаарай

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-11-28 17:32:10

Оны шилдэг мэргэжлийн уран бүтээлчдийн “Виртуозо-2016” гала тоглолт өнөөдөр УДБЭТ-ын тайзнаа болно.

Энэ жил 14 дэх удаагаа болж буй тус тоглолтод эрдүү хийлч, ХБК-ийн багш Э.Батмягмар, виолончельч Д.Амармэнд, төгөлдөр хуурч С.Саянцэцэг, чавхдаст хөгжмийн “The solace” нэгдэл, Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин, морин хуурч Р.Амарбаяр, “Улаанбаатар” чуулгын хөгжимчин, лимбэчин Б.Мягмарцэрэн, ХБК-ийн багш, оюутнуудын угсаатны хөгжмийн “Нүүдэлчид” этник групп болон бусад уран бүтээлчид оролцоно.

Энэ удаагийн онцлох уран бүтээлч бол ХБК-ийн багш, виолончельч Д.Амармэнд, ХБК-ийн багш, төгөлдөр хуурч Б.Номингуа нар бөгөөд тэд Итали улсын Венец дэх Б.Марчеллогийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн төгсөгчид бөгөөд хоршин тоглох урлагийг гүнзгийрүүлэн судалж буй юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ