Төрийн болон албаны нууцын тухай хуулийг хаалттай горимоор хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцлээ.
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авах үеэр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлэлцүүлгийг хаалттай явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн учир хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм.
Б.Туул