Хүүхдүүдийн хоногт авах илчлэгийн 80 хувь нь цэцэрлэгийн хүнсэнд байх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-23 20:10:42
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн хэмжээнд хувийн болон улсын нийт 40 цэцэрлэгт 6000 гаруй хүүхэд сурч хүмүүжиж байна. Хүүхдүүд хүнсний бүтээгдэхүүнийхээ хоногт авах ёстой илчлэгийн 80 хувийг цэцэрлэг дээрээ авах ёстой бөгөөд үлдсэн 20 хувийг гэртээ авах ёстой талаар албаныхан мэдээлж байгаа юм.

Харин эрүүл мэндийн салбарын 2014 оны монгол хүүхдийн хүнсний хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээг батлах тухай 113-р тушаалын дагуу цэцэрлэг бүр таван нэр төрлийн бүтээгдэхүүнээр баяжуулсан олон төрлийн хоолыг тусгай технологийн дагуу хүүхдүүддээ өгдөг талаар тогооч нарын зүгээс тайлбарлаж байлаа.

Мөн эмч нарын зүгээс цэцэрлэгийн хүүхдийн хоолны цэсийг сараар боловсруулан гаргадаг байна. Тодруулбал цэцэрлэгийн хүүхдийн хоолны цэсэд жимс жимсгэнэ, сүү, сүүн бүтээгдэхүүн, чацаргана аарц зэргийг түлхүү хэрэглэх тал дээр нь анхаардаг талаар Төв аймгийн Сувилгаа чийрэгжүүлэлтийн төвийн эмч С.Нансалмаа хэлсэн юм.

Тэрээр цааш хэлэхдээ хүүхдүүдийн хувьд хоол тэжээлийн илчлэг чанарыг 97-100 хувиар ханган биелүүлдэг бөгөөд зөв зохистой хооллох нь хүүхэд өөрөө эрүүл өсөхийн баталгаа болдог аж. Тиймээс бид бяцхан үрсийнхээ нас биеийн онцлогт тохирсон хоол тэжээлээр хангахыг эрмэлзэн өдөр бүр чанарын шаардлага хангасан шинэ хүнсээр хоол тэжээлээ бэлтгэдэг тухайгаа хэлж байлаа.

Т.Есүхэйтөмөр

 

Холбоотой мэдээ