Шилэн дансны хууль зөрчсөн байгууллагыг аудитаар шалгуулна

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-10-13 12:43:11

Авлигатай тэмцэх газар  Шилэн дансны тухай хуулийг дагаж мөрдөх журмыг нэр бүхий долоон албан тушаалтан зөрчиж байгаа гэх гомдлыг иргэн Б.Цогтгэрэлээс хүлээн авч хуульд заасны дагуу хянан үзсэн байна.

Авлигатай тэмцэх газар иргэний гомдолд дурдагдсан долоон байгууллагын шилэн дансны мэдээлэлтэй танилцаад Шилэн дансны тухай хуулийн 8.1 дэх хэсэгт заасныг үндэслэн уг гомдлыг хянуулахаар Үндэсний Аудитын газарт шилжүүллээ. Гомдол гаргагч нарт Шилэн дансны тухай хуулийн  9.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох арга хэмжээ авч, хариу өгөхийг Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангадаас хүссэн байна. 

Мөн нэр дурдагдсан ЗГХЭГ, ЭМСЯ, "Эрдэнэт" ХХК, "Улаанбаатар төмөр зам", "Монголросцветмет", "Дархан төмөрлөг", МҮОНРТ тус бүрт нь энэ сарын 21-ний дотор хариу өгөхийг АТГ-аас анхааруулжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ