Парисын Элисейн өргөн чөлөөг гэрлээр чимэглэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-11-22 17:35:45

ПАРИС. /Xinhua/. Францын нийслэл Парис хотын Элисейн өргөн чөлөөг Зул сарын баярыг угтан уламжлал ёсоор гэрлээр чимэглэжээ.

2 км урт өргөн чөлөө дагуух 400 модыг чимэглэсэн гэрлийг асаах ёслол өчигдөр орой болсон байна.

Өнгөрсөн онд Парис хотод олон хүний аминд хүрсэн террорист халдлагууд болсонтой холбоотойгоор тус өргөн чөлөөний моддыг гэрлээр чимэглэх ёслолыг цуцалж байсан юм.

Энэ оны ёслолд оролцогчдын дунд Олимпийн алтан медальтнууд байжээ. Жуулчид болон хотын оршин суугчид өргөн чөлөөнд олноороо очин чимэглэсэн моддыг харж, зургаа авахуулж байна.

Гэрлэн чимэглэлийг ирэх оны нэгдүгээр сарын 8-нд хурааж авах юм. Парис хотын албаны хүмүүсийн хэлснээр, жил бүр зул сарын баярын үеэр Элисейн өргөн чөлөөнд 600 мянга хүртэлх тооны хүн очдог ажээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ