“Outlaw" хамтлаг бие даасан тоглолт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-11-22 17:05:31

“Outlaw" хамтлаг “Lovebeat” амьд, бие даасан тоглолтоо энэ сарын 25-нд “CROCUS Event Hall”-д хийнэ.

Нийт 30 гаруй хит дуу дуулах тус тоглолтод амьд хөгжмийн UFO хамтлаг хөгжмийг тоглох юм.

Тоглолтын зохион байгуулагчаар “On and Off продакшн”, ерөнхий ивээн тэтгэгчээр Жи Мобайл, АПУ компани ажиллаж байна.

Тус хамтлаг нь 2012 онд “Thank you Outlaw” таван жилийн ойн тоглолтоо үзэгчдэд хүргэснээс хойш бүрэн хэмжээний тоглолт хийгээгүй юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ